A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 119

Монгол Улсын Татварын ерөнхий хууль болон Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 1997 оны 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Татварын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн "Үндэсний татварын албаны дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Сангийн сайд П.Цагаанд даалгах нь:

а/татварын хуулиудад шинээр оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдсон аргачлал, тайлан, бүртгэлийн маягт, хэрэглэх журмыг хэвлүүлэх, татварын улсын байцаагчийг дүрэмт хувцсаар хангах, татварын албыг автоматжуулахтай холбогдон гарах хөрөнгийн тооцоог хянаж санхүүжүүлэх арга хэмжээ авсугай;

б/олон улсын байгууллага, хандивлагч орнуудын хөрөнгө, техникийн туслалцаатайгаар татварын тайлан, бүртгэл, мэдээллийн ажлыг автоматжуулах, татварын албыг бэхжүүлэх, ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж, ээлж дараатай хэрэгжүүлсүгэй;

3.Үндэсний татварын ерөнхий газрын дарга Ж.Баасандашид даалгах нь:

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1, 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн "б","в" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.