A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ, ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ҮП ХУРАЛДААНЫ ДҮНГИЙН ТУХАЙ

2001 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 170

Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын ҮП хуралдааны Протоколыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын ҮП хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэгт улирал бүрийн эцэст мэдээлж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД