A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ, ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААНЫ ДҮНГИЙН ТУХАЙ

1997 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 130

Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Комиссын Ү хуралдааны Протоколыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөний биелэлтийн явцыг Гадаад харилцааны яам, Комиссын Монголын хэсэгт мэдээлж байхыг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Гадаад харилцааны сайд Ш.АЛТАНГЭРЭЛ