A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ҮI ХУРАЛДААНЫ ДҮНГИЙН ТУХАЙ

1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 50

Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ҮI хуралдааны Протоколыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ҮI хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.

2.Төлөвлөгөөний биелэлтийн явцыг Гадаад харилцааны яам, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэгт мэдээлж байхыг холбогдох сайд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА