- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН IХ ХУРАЛДААНЫ ДҮНГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН IХ ХУРАЛДААНЫ ДҮНГИЙН ТУХАЙ
2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 7
Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын IХ хуралдааны Протоколыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын IХ хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2. Төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсэгт мэдээлж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
