- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН ӨМЧИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН ӨМЧИЙН ТУХАЙ
1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 4
Монгол Улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1991 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 115 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Залуучууд, спортын хороо /н.Зоригтбаатар/-д даалгах нь:
а/Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн мэдэлд байсан бөгөөд улсад шилжээгүй үлдсэн энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан хөрөнгийг Монголын залуучуудын холбооны гүйцэтгэх хорооноос зохих бүртгэл актаар хүлээн авсугай
б/залуучуудын байгууллагаас урьд нь шилжүүлэн авсан болон шинээр хүлээн авч байгаа хөрөнгийг зориулалтын нь дагуу захиран зарцуулж байсугай.
/2 дахь хэсгийг Засгийн газрын 1998 оны 154 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
3.Монголын залуучуудын холбооны орон нутгийн байгууллагуудын мэдэлд байсан хөрөнгийн тодорхой хэсгийг тэдгээр байгууллагад шилжүүлэн өгч ашиглуулах асуудлыг шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.
4.Монголын залуучуудын холбооны мэдэлд байсан конторын байрны Б корпус /хуучин үнээр 1,7 сая төгрөгийн өртөгтэй/-ыг Монголын хүүхдийн байгууллагад эзэмшүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд зөвшөөрсүгэй.
5.Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн архивыг Улсын архивт, музейг Үндэсний түүхийн музейд тус тус зохих журмын дагуу шилжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүн, амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Текст томруулах
A
A
A

1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр |
Улаанбаатар хот |