- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН АНХАН ШАТНЫ АНГИЙН НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Засгийн газрын

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН АНХАН ШАТНЫ АНГИЙН НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Засгийн газрын 2001 оны 182, 2000 оны 186 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
2000 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 97
Боловсролын тухай хуулийн 34 дүгэр зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн анхан шатны /8 дугаар анги төгсөөд элссэн/ ангийнх нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хэмжээг хавсралтын ёсоор баталж, 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдсүгэй.
2."Ерөнхий боловсролын сургуулийн болон дотуур байрны нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 144 дүгээр тогтоолын дагуу мэргэлжийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг тооцож байсугай.
3.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн болон дотуур байрны дулаан, цахилгаан, ус, тээврийн зардлыг төсвөөс санхүүжүүлж байсугай.
4.Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дипломын ангийн суралцагчдын тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээг хамтран тогтоож байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Гэгээрлийн сайд А.Баттөр нарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
