- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 233
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги"-ийг 1 дүгээр хавсралт ёсоор, "Стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. .
2. "Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги" болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт дэс дараатай тусгах, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орон, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт үүрэг болгосугай.
3. Стартеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, холбогдох сайд нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
