- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН ДАРГА,ХАРИУЦЛАГАТАЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ТОМИЛОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН ДАРГА,ХАРИУЦЛАГАТАЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ТОМИЛОХ ТУХАЙ
1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 276
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, хариуцлагатай нарийн бичгийн даргаар гадаад харилцааны яамны мэргэжилтэн Н.Тулга нарыг томилсугай.
2.Хамтын ажиллагааны чиглэл, комиссын хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд оролцох төлөөлөгч, шинжээчдийн бүрэлдэхүүнийг тухай бүр батлуулж ажиллахыг Комиссын Монголын хэсэгт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гадаад харилцааны сайд Ш.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
