- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 31
"Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1993 оны 47 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болон бусад үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор Зохиогчийн эрхийн байгууллагатай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг үндэслэн гэрээ байгуулж ажиллахыг Соёлын сайд Н.Энхбаярт даалгасугай.
2.Зохиогчийн эрхэд хамаарах бүтээл бүртгэх журмыг 1 дүгээр, Зохиогчийн эрхийн байгууллагыг санхүүжүүлэх журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
3.Зохиогчийн эрхийн байгууллагын цалингийн санг 1994 оны 2 дугаар сард багтаан тогтоож өгөхийг Соёлын сайд (Н.ЭНХБАЯР), Сангийн сайд (Д.ДАВААСАМБУУ), Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд (Э.ГОМБОЖАВ) нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A
