A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛЫН ХУДАЛДАА,ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ

1993 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 8

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монголын Худалдаа, хөгжлийн банкыг төрийн өмчийн оролцоотой, нийтлэг ажил, үйлчилгээ явулах, хязгаарлагдмал хариуцлагатай арилжааны банкны хэлбэрээр зохион байгуулж, экспорт, импортын болон худалдааны бус төлбөр тооцоотой холбогдсон валютын гүйлгээг Монголбанк, Засгийн газрын холбогдох байгууллагын итгэмжлэл-даалгаврын дагуу эрхлэх үүрэгтэйгээр ажиллуулах тухай Монголбанк, Сангийн яамны саналыг зөвшөөрсүгэй.

2.Монголбанк, Худалдаа, хөгжлийн банкны данс, тэнцлийг тусгаарлан цэгцэлж, өмнөх онуудад хуримтлагдсан улсын гадаад зээл, валютын арилжааны алдагдал, Улсын банкны ерөнхий хороо (хуучин нэрээр)-ны шугамаар үүссэн гадаад төлбөрийн шийдвэрлэгдээгүй хэсэг, чөлөөт валютын улсын хадгаламжийн орлого, зарлагын зөрүүгээс гарсан алдагдал, аж ахуйн нэгжийн мэдлийн бөгөөд гадаад валютын баталгаагүй хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг Монголбанктай хамтран 1993 оны 1 дүгээр улиралд багтаан шийдвэрлэж зохицуулахыг Сангийн яаманд даалгасугай.

Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ