- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
1995 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар170
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монголын Хөрөнгийн биржийг эхний шатанд төрийн өмчийн, ашгийн төлөө бус хуулийн этгээд байхаар өөрчлөн зохион байгуулсугай.
2.Монголын Хөрөнгийн биржийн түр дүрмийг 1 дүгээр хавсралтын, тус биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд эхний шатанд оролцох үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, арилжаанд оролцогч этгээдүүдийн төлөөлөгчдийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монголын Хөрөнгийн биржийн түр дүрэм батлах тухай" Засгийн газрын 1991 оны З дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A
