A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАХНЫ ХАНГАМЖИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр .

Улаанбаатар хот

Дугаар 211

Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хүнсний тухай хуулийн 5.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Махны нөөц бүрдүүлж борлуулсан аж ахуйн нэгжид урамшуулал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай

2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва нарт үүрэг болгосугай

З. Нийслэлийн хүн амын амьжиргааны түвшинтэй уялдуулан 2006 оны хавар, зуны хэрэгцээнд 3000 тонноос дээш мах бэлтгэн нийлүүлж Засгийн газраас 700.0 сая төгрөгийн урамшуулал олгохоор тус тус тогтсугай.

4. Хүн амын хүнсний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах зорилгоор хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулах, үйлдвэрийн нөхцөлд бэлтгэсэн махыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судлан боловсруулж энэ онд багтаан Засгийн газарт оруулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт тус тус даалгасугай.

5. Мах, өндөгний чиглэлийн үржлийн эх сүрэг бий болгох зориулалтаар тахианы дэгдээхэй, өндөг импортоор авах боломжийг зохих журмын дагуу судлан шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд Д.Дорлигжавт даалгасугай.