- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 82
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Япон Улсад зохион байгуулагддаг Ази, Номхон далайн орнуудын олон улсын бүжгийн жүжигчдийн уралдаанд хүрэл медаль авсан Д.Алтанхуягт 7.0 (долоо), БНХАУ-ын Учо хотод зохион байгуулагддаг олон улсын циркчдийн IХ наадамд оролцож хүрэл медаль авсан Э.Баасансүрэн, Д.Нарангуа, Х.Мөнхбаатар нарт тус бүр 1.5 (нэг сая таван зуун мянга) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.
2. Мөнгөн шагналд шаардагдах хөрөнгийг Соёл, урлагийн сангаас гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан нарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Байгаль орчны сайд бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
