- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2004 оны 8 дугаар сарын 23–ны өдөр
Дугаар 186
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Грек Улсын Афин хотноо болж байгаа зуны олимпийн ХХҮШ тоглолтод жу-до бөхийн төрлөөр оролцож хүрэл медаль хүртсэн Х.Цагаанбаатарт 20.0 (хорин) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.
2. Мөнгөн шагналд зарцуулах хөрөнгийг биеийн тамир, спортын шагналын зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА
Текст томруулах
A
A
A
