- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, иргэний хамгаалалтын офицер, ахлагч, гэ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 213
Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, иргэний хамгаалалтын офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчийн цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл/
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэргийн , иргэний хамгаалалтын офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчийн цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн дор дурдсан хувиар тогтоосугай /Энэ заалтад Засгийн газрын 2005 оны 212 дугаар тогтоолоор нэмэлт, Засгийн газрын 2018 оны 374 дүгээр тогтоолоор өөрчлөлт тус тус орсон/:
а/I зэрэгт 15 хувь;
б/П зэрэгт 10 хувь;
в/Ш зэрэгт 5 хувь...
2.Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржид даалгах нь:
а/офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид мэргэжлийн зэрэг олгох журмыг 2000 оны I улиралд багтаан шинэчлэн баталж мөрдүүлсүгэй;
б/офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг холбогдох агентлагуудынхаа 2000 оны цалингийн санд багтаан гаргаж, цаашид тэдгээрийн жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байсугай.
З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 161
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57.2.3, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.9, 9.2.4, 9.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах хөрөнгийг харьяаллын дагуу жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж ажиллахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
