- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 236
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Буудлагын дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаад 20.0 (хорин) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.
2. Мөнгөн шагналд зарцуулах 20.0 (хорин) сая төгрөгийг 2005 оны спортын төвлөрсөн арга хэмжээний төсвөөс гаргахыг Эрүүл мэндийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
