- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 263
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Франц Улсад зохиогдсон М.Магины нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд оролцож П байр эзэлсэн У.Ануд 3.150.000 (гурван сая нэг зуун тавин мянга), Ш байр эзэлсэн Д.Саранд 2.450.000 (хоёр сая дөрвөн зуун тавин мянга), Франц Улсын Парис хотод зохиогдсон өсвөрийн циркчдийн тэмцээнд Ш байр эзэлсэн Т.Дөлгөөн, Э.Цацрал нарт 1.050.000 (нэг сая тавин мянга) төгрөг, Нью-Йорк хотод зохиогддог Олон улсын балетийн наадамд оролцож хүрэл медаль хүртсэн Д.Алтанхуягт 15.000.000 (арван таван сая) төгрөг, Япон Улсад зохиогдсон Ази, Номхон далайн орнуудын олон улсын хүүхдийн номын зургийн уралдаанд оролцож Гран-при шагнал хүртсэн Б.Болормаад 9.000.000 (есөн сая) төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгосугай.
2. Мөнгөн шагналд шаардагдах 30.650.000 (гучин сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг Соёл, урлагийн сангийн 2006 оны батлагдсан төсвөөс гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
