A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ ТӨРИЙН ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ИХ НАЙРАЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 233

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 20 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний их баяр наадам болон бусад нийтээр тэмдэглэх баярын төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, төрийн ёслолын үеэр эгшиглүүлэх "Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрал"-ыг 120 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

2. "Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрал"-ыг байгуулах ажлыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын найрал хөгжмийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх замаар тусгай хөтөлбөрийн үндсэн дээр зохион байгуулж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

3. Их найрал байгуулсантай холбогдуулан шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2007-2008 оны Соёл, урлагийн сангийн төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН