- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Малын гоц халдварт цэцэг өвчний цагийн байдал, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай /2007-75-р тогтоолор хүчингүй/

Засгийн газрын тогтоол
Малын гоц халдварт цэцэг өвчний цагийн байдал, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай /2007-75-р тогтоолор хүчингүй/
2007 оны 1 дүгээр сарын 3 -ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 5
Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Төв аймгийн зарим сумдын нутагт хонины цэцэг өвчин оношлогдсонтой холбогдуулан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.5.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн Асгат, Баруун–Урт, Хэнтий аймгийн Галшар, Төв аймгийн Баян, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, иргэдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн шилжүүлж, дээр дурдсан сумдын нутаг дэвсгэрт хорио цээр тогтоосугай.
2. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түвшинширээ, Халзан, Уулбаян, Онгон, Дарьганга, Эрдэнэцагаан, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт, Даланжаргалан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дархан, Дундговь аймгийн Өндөршил, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Баянтал, Төв аймгийн Баянцагаан, Сэргэлэн, Архуст, Баянжаргалан сумдын нутгийн захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж, иргэдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн шилжүүлж, дээр дурдсан сумдын нутаг дэвсгэрт хязгаарлалт тогтоосугай.
3. Хонины цэцэг өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг 394.5 /гурван зуун ерэн дөрвөн сая таван зуун мянга/ сая төгрөгөөр тооцож, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.
4. Хорио цээр тогтоож, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Төв аймгийн Засаг дарга нарт даалгах нь:
5. Хязгаарлалт тогтоож, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн Засаг дарга нарт даалгах нь:
6. Нийслэл, аймгийн төв болон суурин газрын цэцэг өвчнөөр өвчлөмтгий малыг вакцинжуулан мал эмнэлэг, ариун цэвэр, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авах, хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгахыг Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг болон нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
7. Цэцэг өвчинтэй тэмцэхэд шаардагдах мэргэжил арга зүйн удирдлага, хэрэгцээт вакцин, зүү, тариураар хангаж ажиллах, оношилгоог олон улсын лабораторид хүргүүлэн баталгаажуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.
8. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлсэн аймаг, сумдад хорио цээрийг чанд сахиулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн чанар, хэрэгжилтийн байдалд хатуу хяналт тавин, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд даалгасугай.
9. Хорио цээр болон хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа улсын чанартай авто болон төмөр замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хяналтад авч, шалган нэвтрүүлэх пост, халдварын голомт бүхий бүс нутгаас гарах зорчигч, авто тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн тухай баримтыг үндэслэн нэвтрүүлэх, нийгмийн дэг журам сахиулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаярт даалгасугай.
10. Хорио цээр болон хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт нэмэлт харуул хамгаалалт гаргах, өвчтэй, үхсэн мал, амьтны сэг зэмийг зааврын дагуу устгах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор зэвсэгт хүчнээс шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг гарган ажиллуулах асуудлаар санал боловсруулан, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.9-д заасны дагуу Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид тавьж шийдвэрлүүлэхийг Батлан хамгаалахын сайд М.Сономпилд даалгасугай.
11. Хорио цээр болон хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт хүний эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эм, бэлдмэлийн хангамжийг нэмэгдүүлэх, хүн амыг мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангах арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболдод даалгасугай.
12. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд С.Отгонбаярт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
