A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 54

Улаанбаатар хот

МОНГОЛ ТУУРГАТАН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН III НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол туургатан хүүхдийн урлагийн III наадмыг 2011 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.

2. Тус наадмыг зохион байгуулахад шаардагдах 62.555.000 (жаран хоёр сая таван зуун тавин таван мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ