- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 74
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2007 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 950000 (есөн зуун тавин мянган) төгрөг байхаар тогтоосугай.
2. Мөнгөн төлбөрийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд М.Сономпил, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт, мөнгөн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
