A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 143

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монакогийн Вант Улсын Монте Карлод зохиогдсон олон улсын өсвөрийн циркчдийн "Premiere rampe" тэмцээнд оролцож мөнгөн цомоор шагнуулсан уран нугараач Н.Алтанцэцэг, Б.Уянга нарт 2.450.000 (хоёр сая дөрвөн зуун тавин мянган) төгрөг, БНХАУ-ын Ухань хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанаас мөнгөн медаль хүртсэн уран нугараач Г.Доржханд, Б.Одгэрэл, Э.Оюун-Эрдэнэ нарт 2.450.000 (хоёр сая дөрвөн зуун тавин мянган) төгрөг, Франц Улсын Парис хотноо зохиогдсон М.Магины нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд 1 дүгээр байр эзэлсэн сурагч Б.Бат-Эрдэнэ болон Д.Саран нарт тус бүр 3.850.000 (гурван сая найман зуун тавин мянган) төгрөг, мөн уралдааны 2 дугаар байр эзэлсэн сурагч Ж.Ариунзаяад 3.150.000 (гурван сая нэг зуун тавин мянган) төгрөг, 3 дугаар байр эзэлсэн сурагч С.Анхжаргалд 2.450.000 (хоёр сая дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН