A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН ХII ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2007 оны 8 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 193

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5, 16.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монголын бүх ард түмний спортын ХП их наадмыг 2008 онд орон даяар зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Туяа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Их наадмын анхан шатны уралдаан, тэмцээний зардлыг төсвийн багцдаа тусгахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт, шигшээ уралдаан, тэмцээний зардлыг Эрүүл мэндийн сайдын 2008 оны төсвийн багцад тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Эрүүл мэндийн сайд Д.Туяа нарт тус тус үүрэг болгосугай.

3. Монголын бүх ард түмний спортын ХП их наадмыг зохион байгуулсан дүнг 2008 оны Ш улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Д.Туяад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Эрүүл мэндийн сайд Д.ТУЯА