A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВРИЙН ТУХАЙ

(Энэ тогтоолыг 2010-09-15-ны 241-р тогтоолоох хүчингүй болсонд тооцсон)

2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 355

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 81000 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 54000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлэн 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцон олгох арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 241 дүгээр тогтоолыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.