- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСАД ЗОХИОГДОХ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 60
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСАД ЗОХИОГДОХ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Азийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисийн анхдугаар болон Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг 2008 онд Монгол Улсад зохион байгуулахаар тогтсугай.
2. Дээрх тэмцээнийг зохион байгуулах хороог байгуулан ажиллуулах бэлтгэлийг бүрэн хангуулсны үндсэн дээр тэмцээнийг зохион байгуулалтын өндөр хэмжээнд явуулах арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Эрүүл мэндийн сайд Б.БАТСЭРЭЭДЭНЭ
Текст томруулах
A
A
A
