- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 104
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Итали Улсын Венеци хотод зохиогдсон олон улсын номын чимэг зургийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн зураач Б.Болормаад 9.0 (есөн) сая төгрөг, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн наадмаас хүрэл медаль хүртсэн уран нугараач У.Сэлэнгэ, Э.Азбилэг, Г.Должинбадам, Б.Сарнай, М.Энхтуул, Л.Нандин-Эрдэнэ нарт 13.0 (арван гурван) сая төгрөг, Монакогийн Вант Улсын Монте Карлод зохиогдсон олон улсын өсвөрийн циркчдийн "Premiere rampe" тэмцээнээс хүрэл медаль хүртсэн циркийн жүжигчин С.Одончимэгт 1.8 (нэг сая найман зуун мянган) сая төгрөг, ОХУ-ын Челябинск хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас хүрэл медаль хүртсэн дуурийн дуучин А.Сайнбаярт 7.0 (долоон) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.БОЛОРМАА
Текст томруулах
A
A
A
