- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 101
Улаанбаатар хот
МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Цэргийн дүйцүүлэх албыг 2008 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 1.570.000 (нэг сая таван зуун далан мянга) төгрөг байхаар тогтоосугай.
2. Мөнгөн төлбөрийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ж.Батхуяг, Сангийн сайд Ч.Улаан нарт, мөнгөн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.БАТХУЯГ
Текст томруулах
A
A
A
