A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 326

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (олимпийн тамирчдад)

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Зуны Олимпийн ХХIХ наадмын тоглолтод амжилттай оролцож жүдо бөхийн -100 кг-ийн жинд алтан медаль авсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, боксын 54 кг-ийн жинд алтан медаль авсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нарт тус бүр 120.0 (нэг зуун хорин) сая төгрөг, спорт гар бууны 25 метрийн зайд мөнгөн медаль авсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа, мөн боксын 48 кг-ийн жинд мөнгөн медаль авсан Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэрдамба нарт тус бүр 60.0 (жаран) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.

2. Мөнгөн шагналын 360.0 (гурван зуун жаран) сая төгрөгийг 2008 оны спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрүүл мэндийн сайд Б.БАТСЭРЭЭДЭНЭ