A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МЯНГАНЫ СОРИЛТЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТУХАЙ /ЗГ-ын 2012-9-21-ны 321-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 8

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар дамжуулан үйл ажиллагаа хэрэгжүүүлж байгаа АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан "Мянганы сорилтын гэрээг"-г хэрэгжүүлэх зорилгоор "Монголын мянганы сорилтын сан"-г байгуулж, "Монголын мянганы сорилтын сан"-гийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний саналын эрхтэй гишүүдийг хавсралтын ёсоор баталсугай.

/хавсралтыг ЗГ-ын 2008-11-12-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан/

2."Монголын мянганы сорилтын сан"-гийн Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж "Мянганы сорилтын гэрээ"-ний салшгүй хэсэг болох Хавсралтын 1-ийн "Е" хэсгийн 2-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахыг удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР