- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭДЭЭЛЭЛ,ШУУДАН,ХАРИЛЦАА ХОЛБОО,ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ЗОХИОН БАЙГУУЛАЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ
2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 5
Улаанбаатар хот
МЭДЭЭЛЭЛ,ШУУДАН,ХАРИЛЦАА ХОЛБОО,ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ (захирамж)
1. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй. (Хөтөлбөрт 2011-11-09-ний 81-р захирамжаар нэмэлт,өөрчлөлт орсон)
2. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
а) Бодлого, төлөвлөлтийн хэлтэс;
б) Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс (системийн нэгтгэлийн алба);
в) Төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны хэлтэс;
г) Статистик, мэдээлэл, хяналт-шинжилгээний хэлтэс.
3. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын орон тооны хязгаарыг 44 (дөчин дөрөв) байхаар тогтоосугай.(Энэ зүйлд 2011-11-09-ний 81-р захирамжаар өөрчлөлт орсон)
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг батлах тухай" Ерөнхий сайдын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 95 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Текст томруулах
A
A
A
