- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ТАМИРЧДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ, ОЛГОХ МӨНГӨН ШАГНАЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 27
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ТАМИРЧДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ, ОЛГОХ МӨНГӨН ШАГНАЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Жүдо бөх, боксын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, самбо, чөлөөт, сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, буудлага, шатрын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, бокс, хүндийн өргөлт, мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, жүдо, чөлөөт, кураш бөхийн Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, жүдо, самбо, чөлөөт бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, самбо, чөлөөт бөхийн Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Засгийн газраас мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчдын нэрсийн жагсаалт болон тэдэнд олгох мөнгөн шагналын хэмжээг хавсралтын ёсоор баталсугай.
2. Мөнгөн шагналд зарцуулах 102.0 (нэг зуун хоёр) сая төгрөгийг Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын биеийн тамир, спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Текст томруулах
A
A
A
