A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 56

Улаанбаатар хот

МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цэргийн дүйцүүлэх албыг 2009 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 2.3 (хоёр сая гурван зуун мянган) сая төгрөг байхаар тогтоосугай.

2. Мөнгөн төлбөрийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарт, мөнгөн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Батлан хамгаалахын сайд Л.БОЛД