- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ХӨРӨНГӨ БАЙРШУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 68
Улаанбаатар хот
МӨНГӨН ХӨРӨНГӨ БАЙРШУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 4.2, 4.3-т заасныг болон Монгол банкны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгөөс Монгол шуудан банкинд 25.0 (хорин таван) тэрбум, Зоос банкинд 15.0 (арван таван) тэрбум төгрөгийг 180 (нэг зуун наян) хоногийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй тус тус байршуулахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
2. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийг банкинд байршуулсан үр дүнгийн талаар Засгийн газарт улирал тутам танилцуулж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгаж, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
