- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНД СТРАТЕГИЙН НӨӨЦ ХЭЛБЭРЭЭР БАЙРШУУЛСАН ХҮНСНИЙ БУУДАЙ ХУДАЛДАН БОРЛУУЛЖ,НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 192
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНД СТРАТЕГИЙН НӨӨЦ ХЭЛБЭРЭЭР БАЙРШУУЛСАН ХҮНСНИЙ БУУДАЙ ХУДАЛДАН БОРЛУУЛЖ,НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2008 оны 42 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр байршуулсан хүнсний буудайг 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зах зээлийн үнэтэй уялдуулан худалдан борлуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.
2. Буудай борлуулсан хөрөнгөөр 2009 оны дотоодын ургацаас Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр байршуулах хүнсний буудайг 2008 оныхоос хэмжээг нь бууруулахгүйгээр нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Текст томруулах
A
A
A
