A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 266

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатарт 30.0 (гучин) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.

2. Мөнгөн шагналд зарцуулах хөрөнгийг 2009 оны спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА