A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 310

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамбад 30.0 (гучин) сая, мөнгөн медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер Нямбаярын Төгсцогтод 15.0 (арван таван) сая, хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэд 8.0 (найман) сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгосугай.

2. Мөнгөн шагналд зарцуулах хөрөнгийг 2009 оны спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА