A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ОРОН ТООГ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ОРОН ТООГ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 330

Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2009 оны 52 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас Кувейт Улсад суух Элчин сайдын яамны орон тоог бүгд 4, үүнээс дипломат ажилтан 3, техник ажилтан 1 байхаар тогтоосугай.

/ЗГ-ын 2014 оны 245-р тогтоолоор 1-р зүйлийг хүчингүй болсонд тооцсон/ 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 336 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгж"-д дор дурдсан агуулгатай 271дэх заалт нэмсүгэй:

271_# Эль Кувейт евро 1.300
3. Тус Элчин сайдын яамны ажилтны цалингийн сан болон бусад зардалд 2009 онд шаардагдах хөрөнгийг төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Гадаад харилцааны сайд С.Батболдод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Гадаад харилцааны сайд С.БАТБОЛД