- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 345
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохиогдсон олон улсын өсвөрийн циркчдийн "Premiere rampe" тэмцээнээс хүрэл цом хүртсэн уран нугараач Б.Одгэрэл, Г.Доржханд, Э.Оюун-Эрдэнэ, Б.Өлзиймандал, Ч.Анужин, Д.Оюун-Эрдэнэ нарт 9.0 (есөн) сая төгрөг, БНХАУ-ын Ухань хотод зохиогдсон олон улсын циркчдийн наадмаас хүрэл медаль хүртсэн уран нугараач Ш.Азжаргал, Д.Бадамгарав, С.Энхжин нарт 25.5 (хорин таван сая таван зуун мянган) сая төгрөг, Бүгд Найрамдах Франц Улсад зохиогддог М.Магины нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд 1 дүгээр байр эзэлсэн Г.Арвин-Үрд 19.0 (арван есөн) сая төгрөг, мөн уралдаанд 2 дугаар байр эзэлсэн У.Ану, Ү.Уртнасан нарт тус бүр 14.0 (арван дөрвөн) сая төгрөг, мөн уралдаанд 3 дугаар байр эзэлсэн Т.Нямсүрэн, Х.Туяа нарт тус бүр 9.0 (есөн) сая төгрөг, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд 1 дүгээр байр эзэлсэн Т.Энхмаад 19.0 (арван есөн) сая төгрөг,2 дугаар байр эзэлсэн Б.Билгүүнд 14.0 (арван дөрвөн) сая төгрөгийн мөнгөн шагнал олгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A