A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

/ЗГ-ын 2012-10-6-ны 77-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 350

Тариалангийн тухай хуулийн 151.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд тэдгээрийн улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн нэг тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 50.0 (тавин) мянган төгрөг байхаар тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Урамшуулал олгох тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 227 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД