- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 359
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сурдлимпийн наадам, чөлөөт бөхийн дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, жудо бөхийн оюутны универсиад, кикбоксын Азийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагнал олгосугай.
2. Мөнгөн шагналд зарцуулах 224.5 (хоёр зуун хорин дөрвөн сая таван зуун мянган) сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Текст томруулах
A
A
A
