A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 363

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНД НӨӨЦ ХЭЛБЭРЭЭР НЭМЖ БАЙРШУУЛАХ ХҮНСНИЙ БУУДАЙ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.5, Улсын Их Хурлын 2008 оны 42 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2008 оны 42 дугаар тогтоолоор зөвшөөрөгдсөн хөрөнгийн үлдэгдэл 5.5 (таван тэрбум таван зуун сая) тэрбум төгрөгт багтаан дотоодын ургацаас 1 тонн хүнсний буудайг 290.0 (хоёр зуун ерэн) мянган төгрөгөөр худалдан авч Монгол Улсыг хөгжүүлэх санд буудайн нөөц хэлбэрээр байршуулах ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.

2. Монгол Улсыг хөгжүүлэх санд буудайн нөөц хэлбэрээр нэмж байршуулах хүнсний буудайг худалдан авах зардалд шаардагдах 5.5 (таван тэрбум таван зуун сая) тэрбум төгрөгийг Монгол Улсыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

3. "Атрын гурав дахь аян" тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор зээл авсан аж ахуйн нэгж, иргэдээс зээлийн эргэн төлөлтөд тооцож авах хүнсний буудайг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө 5.5 (таван тэрбум таван зуун сая) тэрбум төгрөгөөр худалдан авах буудай болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд худалдан авах хүнсний буудайн хязгаарт багтаан төвлөрүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ

Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ