A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 70

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Оросын Холбооны Улсын Москва хотод зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэгт 29.0 /хорин есөн/ сая төгрөг, мөн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Соёл, урлагийн их сургуулийн оюутан Ч.Энхтайванд 24.0 /хорин дөрвөн/ сая төгрөг, Монакогийн Вант Улсын Монте-Карло хотод зохиогдсон олон улсын циркчдийн "Premiere rampe" тэмцээнээс хүрэл цом хүртсэн уран нугараач Н.Номинтуяа, С.Үүрийнтуяа, М.Оюунсүрэн, О.Цэцэглэн, Б.Пүрэвдулам, Г.Нямгэрэл, Ж.Цэрэндулам, Ц.Хонгорзул, О.Уугантуяа нарт 34.0 /гучин дөрвөн/ сая төгрөг, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн наадмаас хүрэл медаль хүртсэн уран нугараач Б.Уянга, Н.Төгөлдөрсайхан, Г.Энхгэрэл, Б.Алтанжин нарт 34.0 /гучин дөрвөн/ сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ

Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР