- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 228
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай 39,0 /гучин есөн/ сая төгрөгийг төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр олгож, банкны өр барагдуулах журмын дагуу төлөгдөх хөрөнгөөс төлүүлэх арга хэмжээ авах, тус биржид шаардлагатай эргэлтийн хөрөнгө бий болгох асуудлыг судалж шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
2. Төрийн өмчийн зарим томоохон хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааны хяналтын багцаас бусад хэсгийг Монголын хөрөнгийн биржээр худалдаалах замаар тус биржийн санхүү, эдийн засгийн байдлыг сайжруулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлуудыг судалж шийдвэрлэхийг Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
