- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТЭД ЭХНИЙ ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 95
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТЭД ЭХНИЙ ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 8.2.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд эхний шатны үнэлгээ хийх төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд 2010 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар эхний шатны үнэлгээ хийх бэлтгэлийг хангах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд эхний шатны үнэлгээ хийх ажлыг орон даяар зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
