- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ /медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 155
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ /медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад/
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Жудо бөхийн насанд хүрэгчдийн болон залуучуудын чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, кураш бөх, насанд хүрэгчдийн таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2009, 2010 онд болсон жудо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, шатрын их мастерын аварга шалгаруулах тэмцээн, буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, самбо бөх, пара таэквондо, сонирхогчдын шатар, жиу-жицу бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид болон тэдгээрийн дасгалжуулагчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагналыг олгосугай.
2. Мөнгөн шагналд зарцуулах 336.800.000 /гурван зуун гучин зургаан сая найман зуун мянган/ төгрөгийг 2010 оны биеийн тамир, спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Текст томруулах
A
A
A
