A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 226

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (тамирчдад)

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өсвөр үеийнхний зуны олимпийн анхдугаар наадам, шатрын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, буудлагын спортын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчид хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагнал олгосугай.

2. Мөнгөн шагналд зарцуулах 134.850.000 (нэг зуун гучин дөрвөн сая найман зуун тавин мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ