A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 243

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тив, дэлхийн чанартай тэмцээнд олон жил амжилттай оролцож Монгол Улсын нэрийг олон улсын тавцанд гаргаж 2010 оны оюутны шатрын дэлхийн аварга болсон Батхуягийн Мөнгөнтуулыг 10.0 (арван) сая төгрөгөөр, дасгалжуулагч Дашдоржийн Батхуягийг 5.0 (таван) сая төгрөгөөр тус тус шагнасугай.

2. Шагналд шаардагдах 15.0 (арван таван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ