- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 244
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Чөлөөт бөх, жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагнал олгосугай.
2. Мөнгөн шагналд зарцуулах 69.0 (жаран есөн) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
