- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 12 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 309
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Зуун буудалт даамын төрлөөр олон улсын их мастер (гроссмейстер) цол хүртсэн болон жүдо бөх, кикбоксын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчдын сумо бөх, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, самбо бөхийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн спортын 16 дугаар наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид болон тэдгээрийн дасгалжуулагчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагналыг олгосугай.
2. Шагналд зарцуулах 90.0 (ерэн) сая төгрөгийг Эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас, 207.550.0 (хоёр зуун долоон сая таван зуун тавин мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Текст томруулах
A
A
A
